УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

412

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанд нийт 13 гишүүний 9 нь оролцжээ. Ингээд хурлаар тус намын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлж, бүлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхийг дэд дарга Н.Ганибалд үүрэг болгожээ.

Өнгөрөгч долоо хоногт М.Тулгат даргатай АН-ын талаас мэдээлэл хийж, тус намын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хасч, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намаасаа хөөснөө мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргата АН-ын тал ийнхүү бүлгийн даргаас УИХ-ын гишүүн Д.Ганбатыг чөлөөлжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here