Он гарсаар 11056 иргэнд 834 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

199

Энэ оны 10 сарын байдлаар 11056 иргэнд 834 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад даруй 50 хувь өссөн үзүүлэлт болж байна.

Өнгөрсөн 2020 онд 410 тэрбум төгрөгийн зээлийг 5594 хүнд олгож байжээ.

Энэ онд олгосон нийт зээлийн 76% нь Улаанбаатар хотод буюу нийт 690 тэрбум төгрөгийн зээлийг 8392 зээлдэгчид олгожээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here