УИХ-ын эмэгтэй гишүүд иргэдээс “F” үнэлгээ авлаа

465

Улсын их хурал/УИХ/-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг иргэд, сонгогчид хэрхэн үнэлж буйг судалгаагаар гаргажээ.

Энэ удаагийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Тэдний 11 нь эрх баригч МАН-аас, хоёр нь сөрөг хүчин Ардчилсан намаас сонгогдсон байдаг.

УИХ-ын 13 эмэгтэй гишүүний найм нь анх удаа сонгогдсон бол тав нь хоёр болон түүнээс дээш удаа сонгогдож, парламентад сууж байна.

Гэвч энэ парламент дахь эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд иргэд “F” үнэлгээ тавьжээ.

Учир ь УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг 1-10 хүртэлх оноогоор дүгнүүлэхэд хамгийн дээд тал нь 3,8 оноог авчээ. Энэ бол 10 онооны 50 хувьд ч хүрэхгүй үнэлгээ юм. Нэг үгээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлэмж маш муу байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа -3,8

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл -3,5

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг -3,4

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг-3,1

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа-3,1

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн-3,1 үнэлгээ авч аюч бусад нь түүнээс доош үнэлгээ авчээ.

Иргэд эмэгтэй гишүүдийг үгээ хэлэхийг, нийгэмд тулгамдаж байгаа олон асуудалд дуу хоолой болохыг, шийдэл гаргахыг, нэгдэж ажиллахыг хүлээж байна. Гэвч тэдний үйл ажиллагаа төдийлөн иргэдийн хүсэлд хүрэхгүй байгааг дээрх судалгаа харуулжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here