Үүний хүрээнд 7-р сараас хойш хүнс тэжээлийн хүнс тэжээлийн дэмжлэг авч байсан 5766 өрх хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдаж, ажилд зуучлагджээ. Ингэснээр 220000 мянган иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авдаг болж буураад байна.
5766 өрх хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагджээ
Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 230 мянгаас 220 мянга болж буураад байна…
Манай улсад хүнс тэжээлийн дэмждэг авдаг байсан 230 мянган иргэний 110 мянга
орчим нь хөдөлмөрийн насны иргэн байгаа ажээ.
Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Халамжаас-Хөдөлмөрт” гэсэн бодлого хэрэгжүүлж хүнсний дэмждэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрт зуучлах ажлыг зохион байгуулж байна.
Ер нь хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журамд өөрчлөлт оруулж хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх
боломжтой иргэдэд хоёр удаа ажлын байр санал болгоно. Хоёр удаа хоёуланд нь татгалзах юм
бол хүнс тэжээлийн дэмжлэг олгохгүй байхаар зохицуулжээ.
Мөн хүнс тэжээийн дэмжлэг авч буй иргэдийг жилдээ хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцуулж, цалинжуулдаг байх зохицуулалт тусгажээ. Ингэснээр хавтгайрсан халамж багасч, иргэд хөдөлмөрлөж, ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.