Циркийн арын газрыг худалджээ

277

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар хоёр өдрийн өмнө мэдээлэл хийх үеэрээ хотын дарга Д.Сумъяабазар цирктэй холбоотой асуудалд тайлбар хийсэн билээ.

Тэрээр

“…Цирк бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес. Би дүүдээ газар авч өгөөгүй. Газрын албанд бүх юм нээлттэй байгаа. 1971 онд цирк байгуулагдсан. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэрэгтэй. Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ. Зочдын байр барих юм билээ. Гэхдээ ковидын улмаас ажил хойшилсон. Циркийн эргэн тойронд орон сууцны хороолол барих зураг төсөл гарчихсан байсан. Бишрэлтийн Б.Ундармаа, Цандэлэг, Буян Жагаа тал талаас нь шахах гэж байсан, шүү харин ч. Надад ашиг сонирхол огт байхгүй…” хэмээн тайлбарласан билээ.

Гэвч өнөөдөр/2021.10.19/ АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хотын газрын кадастрын хэлтсийн даргаар циркийн арын газрын эзэмшлийг шалгуулахад уг газрыг иргэнд зарсан болох нь тодорхой болсон юм.

Нэг үгээр циркийг хувьдаа авсан Д.Дагвадорж нар циркийн газрыг бусдад зарж, худалдсан байж болзошгүй ажээ. Гэвч өнөөдрийг хүртэл “цирк циркээрээ байгаа” мэт тайлбар хэлсээр байгаа юм.  

хариулах

Please enter your comment!
Please enter your name here