УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг шалгуулахаар АТГ-д өгчээ

184

Хавдрын эмнэлэгийн байрны нэг хэсгийг хувийн эмнэлэгт түрээслүүлж, гадна зогсоолыг нь хүртэл төлбөртэй болгосон Хавдар судлалын үндэсний төвийн өмнөх болон одоогийн удирдлагуудыг эмч ажилчид нь шалгуулахаар АТГ-д ханджээ.

Эмнэлэг ачааллаа дийлэхгүй гэсэн атал зүүн жигүүрээ тэр чигт нь хувийн эмнэлэгт түрээслүүлж, бүр сүүлдээ газрын маргааны асуудал ч үүсэх болсон билээ.

Тиймээс эмч, ажилчид нь үйлдвэрчний эвлэлээрээ нэгдэн эмнэлэгтээ нүүрлэсэн авлигалын сүлжээг шалгуулахаар АТГ-т ханджээ.

Шалгуулах үндэслэлдээ:

1. ХСҮТ-ийн ажилчид болон иргэдэд үйлчилдэг хоолны газрыг CU-д түрээслээд 2 жил болж байгаа ч сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь эргэлзээтэй, шилэн дансны мэдээлэлд тусгагдаагүй.

2. ХСҮТ-ийн зүүн жигүүрийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажилладаг байсан Люксмед компаний охин компани Медпортал компанид түрээслээд 4 жил болж байна. Энэ хугацаанд түрээс, тог цахилгаан усны мөнгө төлөөгүй

3. ХСҮТ-ийн гадна зогсоолыг төлбөртэй болгосон боловч 2020 оны 1 сараас хойш зогсоолын мөнгө эмнэлэгт огт ороогүй. Зогсоол хариуцсан компанитай түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү ямар хамааралтайг шалгуулах

4. ХСҮТ-ийн бүхий л засвар үйлчилгээг Ж.Чинбүрэнгийн найзын компани гүйцэтгэдэг. Уг найзын нь эхнэр ХСҮТ-ийн аж ахуй хариуцсан дарга хийдэг

5. ХСҮТ-ийн ажилчдын байрнаас 4 байрыг Хүний нөөцийн албаны дарга Д. Мөнхтуяа нь албан тушаалаа ашиглан авсан гэх үндэслэлүүдийг дурджээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here