УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэд хэдэн асуудлын хөнджээ.
УИХ-ын гишүүн Н. Алтанхуяг:
Төрийн сангийн нийт мөнгөний үлдэгдэл Төрийн өмчит компаниудтай нийлээд 5,8 их наяд байх ёстой байтал 1,4 их наяд байна. Үлдсэн мөнгө нь хаачсан юм. Ч.Хүрэлбаатар байхдаа маш их мөнгөний будлиан хийсэн. Асуулт асуухаар дандаа худлаа хэлнэ. Та одоо заавал хариулаад өгөөрэй, Сангийн сайд аа. Энэ хэрвээ үнэн бол Ирээдүй өв сангийн мөнгийг идсэн байна!
УИХ-ын гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж байгаа гээд байна. Энэ үнэхээр үнэн бол 300 гаруй тэрбум төгрөг УИХ-ын гишүүдэд хуваарилна. Ард түмэн хүнд, өвчин их тархсан ийм үед үнэхээр тэр мөнгө тавигдсан бол татгалзах хэрэгтэй.
Төрийн алба хаагчид 200 орчим мянга, ТӨК-д 78000 орчим хүн гээд нийтдээ 300 гаруй мянган хүн “төрийн” нэртэй байна. Ийм данхайсан төрийг багасгах чиглэл, бодлого байгаа юу.Төсвийн алдагдал үнэхээр их байна. 2.8 их наяд төсвийн алдагдлыг хаахад зориулж бид ирэх жилд 600 сая ам.долларын зээл авахаар болж байна гэсэн үг шүү дээ!
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Frecord.mn%2Fvideos%2F397356271852929%2F&show_text=false&width=560&t=0