УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2021.10.22/-ийн хуралдаанаар Г.Тэмүүлэн нарын гишүүд энэ оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Н.Ганибал:
-Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халсан, чөлөөлсөн албан тушаалтанд эргээд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд тусгаж өгсөн байдаг. Төрийн 200 мянган албан хаагчийн эрх ашиг руу хамгийн их довтолдог, эрх ашгийг нь зөрчдөг хүмүүс бол төрийн улс төрийн албан тушаалтнууд. Улс төрийн намууд сонгуулийн дараа төрийн алба хаагчдыг хоморголон халдаг. Үүнийг хуулиар хамгаалсан ч хэрэгжихгүй байна.
Төсвөөс гаргасан энэ мөнгийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан буцааж төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар эргэн төлөлт нь дөнгөж 500 гаруй сая төгрөг байна. Монголын төр төсвөөс гаргасан 6 тэрбум төгрөгөө буруу шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас нэхэж авах ёстой. Харамсалтай нь, нөгөө улс төрийн албан тушаалтнууд энэ асуудлыг нь хамгаалаад өнөөдрийг хүрсэн байна. Бид гаргасан хуулийнхаа хэрэгжилтэн дээрээ илүү анхаармаар байна, гэлээ.
1Nomio Nomin