Өнөөдөр-Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон өдөр

167

Өнөөдөр бол Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллага буюу эгнээндээ 193 улсыг нэгтгэсэн НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон баярын өдөр.

1940-өөд оноос Монгол Улсын хийж ирсэн олон жилийн уйгагүй хичээл зүтгэл ажлын үр дүнд 1961.10.27-ны эл өдөр НҮБ-д элссэн байдаг. Монгол улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх хурлын урд шөнө Нью-Йоркийн хэн ч үл анзаарам энгийн нэг гудамжнаа орших жижиг байшинд нэгэн өвгөжөөр хүн шөнө дүл болтол хонх дамар дуугарган ном уншиж суусан нь Дилав хутагт Б. Жамсранжав байжээ. Эрдэм оюун, зөн билиг үлэмж өндөр хөгжсөн тэрээр Монгол улсыг НҮБ-д элсэхэд Гоминданы Хятадын зүгээс учрах саад тотгор учирч болзошгүйг болгоон арилгаж амирлуулахын тулд “Чойжалын дүгжү” уншжиж байжээ.Монгол улсыг НҮБ-н гишүүнд элсүүлэх хурлын ажиглагчийн хэсэгт суусан дээдэс тэрбээр Монгол улсыг НҮБ-ын жинхэнэ гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрөх агшинд нутгаа санаж бэтгэрсэн сэтгэл нь баярын нулимсаа барьж дийлэлгүй, чин сэтгэлээсээ баярлан алга ташин суусан гэдэг.

НҮБ-ын тэнгэрт Монгол улсын алтан соёмбот далбаа мандахыг харж баярлаж бахдан зогссон дээдэс тэрбээр улс Монголоо бие даасан, бүрэн эрхт улс болох энэхүү үйлсэд “далд фронтын дайчин” байж өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Ингэж эрх чөлөө, тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх Богд дээдсийн болон эгэл олны хүсэл эл өдөр л бүрэн утгаараа биелсэн түүхтэй. 10-р сарын 27 бол Монгол хүн бүрийн баярын өдөр.

н.Тэгшээ

хариулах

Please enter your comment!
Please enter your name here