ОХУ-ын амралтын өдрүүд хилийн боомтын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй

424

ОХУ даяар 10-р сарын 30-наас 11-р сарын 7-ны өдрүүдийг амралтын өдөр болгон зарласан нь хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж тус улс мэдээлээд байна. Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна.

Тухайлбал, Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн мөн хэвийн үргэлжилж 10-р сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.  

хариулах

Please enter your comment!
Please enter your name here