Өлсгөлөн зарлаж буй Э.Одбаяр бөөрний дутагдалд орж эхэлжээ

259

#NoDoubleStandart хөдөлгөөний зохицуулагч Эрдэний Одбаяр “хүн бүрт хууль тэгш үйлчил, дарга нарт хууль үйлчлэхгүй байна” гэж эсэргүүцсэнийхээ төлөө хорих 461-дүгээр ангид хоригдож, хоригдсон өдрөөсөө эхлэн өлсгөлөн зарлаад 22 хонож байна.

Гэвч 22 хоног өлссөн түүний биеийн байдал хүндэрч эхэлжээ. Э.Одбаярын өмгөөлөгч Ч.Мөнхсайханы хэлж буйгаар,

“Э.Одбаяр уургийн алдагдалтай, бөөрний дутагдалд орсон гэсэн оноштой байна. Хорих ангийн ерөнхий эмчийн зүгээс “Байдал нэлээд хүнд тал руу орлоо. Өлсгөлөнгөө зогсоо” гэж хэлэхийг ар гэрийнхнээс нь хүссэн. Гэвч Э.Одбаяр өөрийн тавьсан шаардлагуудад бат зогсож, өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгийг өчигдөр хэлсэн” гэжээ.

Гэвч Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн зөрчлийн уг асуудалд анхаарал хандуулж, нэг ч удаа асуулга тавьж, дуу гаргасангүй. Мөн УИХ дахь Хүний эрхийн дэд хороо ч хуралдаж асуудалд анхаарал хандуулсангүй. УИХ дахь Хүний эрхийн дэд хороо өчигдөр/2021.10.27/ хуралдахаар товлосон ч найман гишүүнээс хоёр нь л ирсэн тул хуралдаанаа хийсэнгүй.

Нэг ёсондоо хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээс гадна, амьд явах эрх зэрэг олон эрх зөрчигдөөд байхад хүний эрхийн төлөө дуугарах ёстой байгууллагууд нь ч түүнийг үл тоож байгаа нь ихээхэн анхаарах асуудал болж байна.  

Тус хороонд дараах гишүүд харьяалагддаг:

хариулах

Please enter your comment!
Please enter your name here