Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 91.0 хувиар өсчээ

410

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллээ өнөөдөр танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрсэн. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна.

Хороо чиг үүргийнхээ хүрээнд 3489 зохицуулалттай этгээд, 2388 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт тавин ажиллажээ. Зохицуулалттай этгээдүүдийг салбараар нь ангилбал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 312 ХК, 257 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд нийт 321 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 2388 төлөөлөгч, 531 ББСБ, 225 ХЗХ, 277 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 464 иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн 1102 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91.0 хувиар өсөж 4,969.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 2.4 нэгжээр өсөж 3.7 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 25,405.62 нэгжээр өсөж 42,937.26 нэгжид хүрчээ.

Нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааг ангилбал:

78.7 хувийг компанийн бонд,

16.2 хувийг хувьцаа,

4.7 хувийг хөрөнгө оруулалтын сан,

-0.4  хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлсэн байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар өсөж 5 төрлийн 672.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өсөж 444.6 тэрбум төгрөгт, нөөц сан 12.4 хувиар өсөж 202.8 тэрбум төгрөгт хүрчээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсөж 188.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсөж 75.0 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөж 44.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 23.8 хувийг эзэлж байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 1.9 хувиар буурч 3.3 саяд хүрчээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here