Замын-Үүд-эрээний хил хаалттай байгаатай холбоотойгоор эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсч байн гэх мэдээлэл гарах болсон юм. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар байдаг бөгөөд хяналтаа тавин ажиллаж байгаа”-г онцоллоо.
Мөн тус газарт эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн байна. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлж, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, Жининь, БНСУ-аас агаарын тээврээр авчрахаар ярьж байгаа ажээ. Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалтыг мөн хийж эхэлжээ. Харин манай улс тарианы шингэнийг дотооддоо үйлдвэрлэж, нийт хэрэглээний 70 хувийг хангадаг байна. Хангалттай биш ч 14 хоногтоо хүрэлцэхүйц хэмжээний нөөцтэй байгааг Эрүүл мэндийн сайд онцоллоо.