М.Энхболд: Хүмүүсийг ямар үндэслэлээр, ямар хэрэгт холбогдуулаад хорив гэдгээ цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагаас энэ хугацаанд нэг ч удаа үндэслэлтэйгээр мэдээлээгүй!
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн М.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн М.Энхболд:
–ХЭҮК-т мэдээллүүд ирж байна. Өмгөөлөх үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байна. Хязгаарлалт тогтоож байна. Өөрөөр хэлбэл, “урьд нь шалгагдаж байгаа хэргээр чинь тодорхой нэг тайлбар аваадахъя” гэж дуудаад өөр хэрэг танилцуулаад хуульзүйн туслалцаа авах бололцоог олгохгүй байна гэдэг гомдлуудыг маш их ирүүлж байна. Тэгэхээр, иргэн Э.Одбаяр, өмгөөлөгч А.Пүрэвдулам, Д.Монголхүү нартай уулзахад дандаа зөрөлдсөн, зөрөлдсөн олон хэрэг зөрчил дээр шалгагдаж байгаа юм. Яг шалгагдаж байгаа хэргээр нь зөрөлдүүлсэн, зөрөлдүүлсэн нөхцөл дээр нь өмгөөлөгч авах нөхцөл бололцоог нь хангахгүй байна. Үүн дээр анхаарч өгөөч гэсэн гомдол саналууд ирээд байна. Өмгөөлүүлэх эрхийг нь хангуулах үүндээс ХЭҮК холбогдох байгууллагуудад хандаж ажиллаж байна.
Үүнийг ХЭҮК бол цагдан хорих нөхцөл байдал, хорих байранд ажиллаж байхадаа харж байгаа юм. Хоёр хэрэгт холбогдсон үндэслэл байгаад байгаа юм л даа. Үүнийг нь тодорхой тайлбарлахгүй болохоор яг шийдвэр гаргадаггүй ХЗДХЯ юм уу, ХЭҮК руу шүүмжлэл хүчтэй ирэх хандлага байгаад байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан мэдээллээ цаг тухайд нь өгч байхгүй бол энэ нь хүний эрхийн зөрчил болоод байна гэж дүгнэж байна.
ХЭҮК-ийн дараагийн нэг асуудал бол давхар стандарт буюу Doublestandart гэдэг дээр маш их гомдол ирж байна. Төрийн байгууллага, албан тушаалтан хуулийг тэгш эрхтэйгээр хэрэгжүүлэх ёстой. Үүн дээр маш олон баримтууд гарсан. Тиймээс маш олон иргэд бухимдаад байгааг үгүйсгэх аргагүй. Энэ бол үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэлбэр гэж комисс үзэж байгаа. Өнөөдөр хүртэл хорих ангид өлсгөлөн зарлачихсан хүн байна. Энэ хүний эрхийн төлөө манайхан яг одоо ажиллаж байна.
















