БОАЖ-ын сайдын мэдээлснээр өнгөрсөн 8-р сард дэлхийн 78 улс “Монголоос жуулчин авахгүй” гэдгээ мэдэгдсэн байна. Монголын аялал жуулчлалын салбар 2019 онд 570.000 гадны жуулчин авч 607 сая долларын цэвэр ашигтай ажиллажээ. Харин 2020, 2021 онуудад тэг зогсолт хийгээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хөгжүүлэх ажлыг ЗТХЯ, БОАЖЯ хамтран хийж, агаарын тээврийн нислэгүүдийн тоог 2022 оноос эхлэн тодорхой үе шаттайгаар нэмэх, агаарын тээврийн бүтцэд аялал жуулчлалын салбарынхныг оруулж ажиллуулахаар бэлтгэл ажлаа хйиж байгаа ажээ.
Харин ирэх 2022 оны аялал жуулчлалын салбарын үндсэн тооцооллыг гаргаж ирэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Учир нь манай иргэд гадагшаа гаръя гэдэг ч 78 улс "Монголоос жуулчин авахгүй" гэдэг тооцооллоо ирүүлчихсэн байна. Мөн манай улсад хэдэн улсын, хэдэн жуулчин ирэх нь тодорхойгүй байна.
Гэхдээ Ирэх онд Аялал жуулчлалын хөтөлбөрт 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.