Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба таалал төгсчээ

335

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдаар асан Г.Шийлэгдамба таалал төгсчээ.

Тэрээр  2012 оны есдүгээр сард МАХН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014 оноос Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад  2015 оны 11 дүгээр сарын 4-нд бусдаас хээл хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдсан байдаг.

Улмаар Улсын Дээд шүүх 2018 оны хоёрдугаар сард хэргийг эцэслэн шийдэж  Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж шийдвэрлэсэн. Тус зүйлчлэл өршөөлийн хуульд хамрагдаж, тэрээр 2 сар хоригдоод гарч байсан юм. Хоригдож байх хугацаандаа хүнд өвчтэй гэнсэн онош батлагдсан тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл ийнхүү 50 насандаа таалал төгсчээ.

Сайд асан Г.Шийлэгдамба1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутаг, усныхаа тухай “Шүтээн” нэртэй ном  бичсэн.  2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан. Анх 1997 онд  МАХН-д элсч, аймгийнхаа МАХН-ын даргаар ажиллаж байжээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here