350 сая доллараар 137 тэрбум долларын баялгаа тавиад туух ЭРХ бидэнд байхгүй ээ!

523

Риотинтогийн зүгээс 3 жилийн хугацаанд Монголын Засгийн газарт 350 сая доллар буюу 1 их наяд төгрөг өгье, ногдол ашгийн хугацааг наашлуулж, Монголын талын хуримтлагдсан өрийн хэмжээг бууруулья гэсэн санал тавьсан. Оюутолгойн нөөц дуусахад манай талд өр болж үлдэнэ гэж айлгасан 22 тэрбум ам долларын өр бол Риотинто өөрсдөө манай 34 хувьд зээл өгч, хүүлж, хүүгээс хүү бодож, зориудаар бий болгосон өр юм.

Бидний оролцоо байхгүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй. Зардлын хэтрэлт манайхаас шалтгаалаагүй учраас бидэнд хамаагүй гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь зөв. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Риотинтогийн тавьсан саналыг “боломжийн санал” гэж үзэж байгаагаа хэвлэлээр илэрхийлжээ Анх Риотинтогийн зүгээс манайд амласан 53 хувийн үр өгөөж Монголд ирж байгаа эсэхийг Санхүүгийн зөвлөх баг гаргаж шалгуулаад, хэрвээ энэ хэмжээний үр өгөөж ирээгүй бол Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал ярина гэж Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тун удахгүй хэлэлцээрт орно гэдгээ Ерөнхий сайд ч мэдэгдлээ. Оюутолгойн ордын нөөц баялаг ингэхэд хэд юм бэ?Оюутолгой бол одоогийн үнээр нийт 408 тэрбум долларын баялагтай орд. Үүнээс олборлох нь тодорхой болсон 137 тэрбум долларын баялаг нь Хойд Хюго 1-р давхрын далд уурхай, Оюутын ил уурхайгаас гарна. Хэрэв Рио Тинтогийн тавьсан дээрхи саналын зарчмыг өөрчлөлтгүй, бага зэрэг сайжруулсан нэр зүүгээд шийдвэл 137 тэрбум долларын баялгаа бид тавиад туулаа гэсэн үг гэдгийг судлаач Ч.Бат-Эрдэнэ хэлж байна. Оюутолгой дээр улс төрчдөд итгэж дахин алдах эрх Монголчуудад үлдээгүй ээ!!

Сэтгүүлч Б.Отгон

250Энхжин and 249 others17 Comments96 Shares

хариулах

Please enter your comment!
Please enter your name here