Манай улсад шахмал түлшний уутыг үйлдвэрлэдэггүйгээс үүдэн савлагаанд өөрчлөлт оржээ. Шахмал түлшийг 25кг-аар савлаж хэрэглэгчдэд түгээдэг бол энэ удаад 100кг-аар савлаж түгээж эхэлжээ.
Замын-Үүдийн боомт хаагдсанаас үүдэн 25кг-ийн шуудай хил дээр гацжээ. Тиймээс ийнхүү 100кг-ийн шуудайнд савлахаас өөр сонголтгүй болсон байна.
Нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах хязгаартай. Харин 100 кг-аар савласнаас болж иргэд авах ёстой боломжит хэмжээгээр авч чадахгүй байгаа аж.