18-34 насны Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг 14 хоногийн вакумжуулсан сургалтанд суулгаж, чадавхижуулах, цаашлаад ажлын байраар хангах сургалтад Баянзүрх дүүргээс идэвхтэй хамрагджээ.
Хамрагдсан олон залуус дундаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Билгүүн онцгой амжилт гаргаж шагналт байранд орж, ажлын байраар хангагджээ. Эрүүл саруулж байж, ирээдүй нь дардан, их үйлсийн эзэн болох ерөөлийг Баянзүрх дүүргийн ИТХ-аас дэвшүүлье!