Монголдоо ганцхан байдаг гимнастикийн заал нурах эрсдэлд оржээ. Учир нь гимнастикийн заалтай тулгаад 547 метр квадрат газарт иргэн В.Баяржаргал гэх эрхэм орон сууц барьж эхэлжээ. Үүнээс үүдэн хөрсний ус ундарч, гимнастикийн заал болон тамчирдын оршин суудаг 43-р байр доороосоо ус нэвчин, улмаар таазнаасаа ус дусах болжээ. Гимнастикийн заалтай тулган 547 метр кв газарт барилга барьж эхэлсэн “Интер групп” ХХК нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн эзэмшлийнх бөгөөд түүний эгчийн хүүхэд В.Баяржаргал гэх эрхэм удирддаг ажээ. В.Баяржаргал уг газрын 2018 онд худалдаж авахаас өмнө уг газар УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний сайд Ц.Даваасүрэнгийн нэр дээр байжээ.
Өөрөөр хэлбэл, олон зуун хүүхдийн эрх ашиг, олон арван тамирчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан буй уг газрыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар өөр хоорондоо наймаалцсан болж таарч байна.

Улмаар уг газрыг өөр хоорондоо шилжүүлэх явц, газар олгогдсон байдал нь ч ихээхэн хуулийн зөрчилтэй байгааг гинастикийн холбооныхон баримтжуулжээ. Мөн уг газарт барилга барих нь Гимнастикийн заал болон 43-р байранд нөлөөлж буйг ч Мэргэжлийн хяналтын газраас тогтоожээ. Гэвч “Интер групп” ХХК ингэж илтэд хууль зөрчин байж барилга барихаар ажилласаар байгааг эцэг эхчүүд, багш нар, спортын салбарынхан эсэргүүцсээр байна.
Газрын гэрчилгээг анх гэр бүлийн зориулалтаар авчээ…

Хөрсний ус ундарсан байдал

















