УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-аас мэдээллийн дагуу шалгалтын ажил үргэлжилж байна гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл энэ талаар тэрбээр өөрөө дараах тайлбарыг өгчээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
“Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг би огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ. Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ. Энэ бол худлаа мэдээлэл” гэв.
Зураг: Зодуулсан гэх хятад иргэн