Японд 18 ба түүнээс доош насны хүүхдүүдэд бэлэн мөнгө болон ваучер олгоно

357
FILE PHOTO: Children wearing face masks wait along the route of the Tokyo 2020 Olympic torch relay in Naraha, Fukushima prefecture, Japan March 25, 2021. REUTERS/Issei Kato/File Photo

Япон Улсын Засгийн газар болон эрх баригч нам цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор урамшуулал болгож өндөр орлоготой өрхүүдээс бусад өрхийн 18 ба түүнээс доош насны хүүхэд бүрд 100,000 иений үнийн дүн бүхий бэлэн мөнгө болон ваучер олгохоор болов. Энэхүү урамшууллыг хоѐр үе шаттайгаар олгох бөгөөд орлого багатай өрхүүдэд 2021 онд багтаан 50,000 иен бэлнээр олгох, харин хүүхэд харах үйлчилгээ зэрэгт ашиглах боломжтой 50,000 иений үнийн дүн бүхий эрхийн бичгийг ирэх оны хавраас эхлэн олгох аж.

Мөн түүнчлэн цар тахлын дараах эдийн засгийг идэвхжүүлэх, “My Number” иргэний үнэмлэхийн хэрэглээг дэмжих зорилгоор тус үнэмлэхийг эзэмшигч, шинээр үнэмлэх авсан иргэн бүрд 20,000 иен олгохоор тогтов. Япон Улсын Засгийн газраас тус үнэмлэхийн системийг таниулах ажлын хүрээнд карт эзэмшигч бүрд 5000 иентэй тэнцэх худалдан авалтын урамшууллын оноо олгох кампанит ажлыг өрнүүлж байна.

Одоогоор тус улс дахь гадаадын оршин суугчдыг оролцуулан нийт 126.7 сая хүн амын ердөө 40 орчим хувь “My Number” картыг эзэмшиж байна. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн 12 оронтой үнэмлэхийн систем нь тухайн улсын иргэн, гадаадын иргэн тус бүрийн татвар, нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг агуулдаг байна. Япон Улсын Засгийн газар тус системийг төрийн үйлчилгээг авахад хялбар болгох зорилготой гэсэн хэдий ч иргэдийн дунд хувийн мэдээллээ алдахаас болгоомжлох хандлага ажиглагдаж байгаа аж.

Эх сурвалж: https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.japantimes.co.jp%2Fnews%2F2021%2F11%2F06%2Fnational%2Fjapan-ldp-cash-handout%2F%3Ffbclid%3DIwAR1WiXSEATEK7HUViab_iMPD8DMRdDLzd4fDWBD9S9OfEhuEngxdACS4Vo4&h=AT2G4ORwhlC5itlclVlPEoY12tXRbgfYz46mh2lJYQX_udrt6ALMQeXilGpeWkVjz-inOo1hgjckvPu6_NEou3VWvgOrjgRfEUgTvqMEdgsHvhsT0X2ybqMtShznIS6hF7g

хариулах

Please enter your comment!
Please enter your name here