Б.Хурц нарын шүүх хурлаар эд мөрийн баримтыг шинжлэн судалж байна

644

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар шүүх хуралдаанаар эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж байгаа ажээ. Шүүх хурлын үйл явцын талаар  Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллээр шүүх хурлын үйл явцыг харвал маргааш үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. Учир нь шүүх хуралдаан эд мөрийн баримтуудыг шинжилж дууссаны дараагаар бичгийн эд мөрийн баримтыг шинжилнэ тэгээд дүгнэлтүүд гарах учир нэлээд сунжрах төлөвтэй байгаа юм байна. 

Шүүх хуралдаанд нэр бүхий дөрвөн гэрч оролцож байгаа бөгөөд мэдүүлгээ өгөөд дуусчээ.  Уг хуралд дөрвөн гэрчээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч 17, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, улсын яллагч хоёр, иргэдийн төлөөлөгч нэг хүн шүүх оролцож байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here