“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн болно

420

Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 галерейтай хамтран Монголд анх удаа 2000 мкв талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээг Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар боллоо.

Тус үзэсгэлэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэйгээр харуулах зорилготой.

“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Монголдоо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид, галерей, үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаар онцлог юм. Цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгох зохион байгуулж, олон улсын уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөж байна. Мөн энэ үеэр дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс гадна хэлэлцүүлэг, сургалтууд явагдах юм.

Энэхүү үзэсгэлэн нь монголын дүрслэх урлаг, урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэх, бүтээн туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчдийг дэлхийд шинэлэг өнгө төрхтэйгээр таниулах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг мэдрэхийг хүсвэл та бүхэн Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд 11-р сарын 17-ны 10:00-17:00 цагийн хооронд, 11-р сарын 18-21-ний 10:00-19:00 цагийн хооронд болох “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнг зориорой.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here