С.Энхболд: Халдвар буурч байгаа нь 3 дахь тунгийн үр дүн

496

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

“Сүүлийн өдрүүдэд ПСР-аар батлагдаж байгаа тохиолдлын тоо буурж байна. Сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд буурах шат ругаа орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9795 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Бид оргил үедээ 22400 орыг дэлгэж байсан бол долоо хоногт энэ тоо 5000-аар буурч байна гэсэн мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлэгдэж байгаа 9795 хүнээс 2494 нь хүүхэд, 506 нь жирэмсэн эх байна. Нийт батлагдсан тохиолдол 640 мянга бол нас барсан тохиолдол 1836 байна. 

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/473646900757762

Өвчлөлийн тоо буурч байгаа шалтгаан бол вакцинжуулалтын үр дүнтэй холбоотой. Яагаад гэхээр 3 дахь тун нийт хүн амын 26 хувь буюу зорилтот бүлгийнхэнд хийсэн байна. 

Олон улсад 3 дахь тунгийн судалгааны ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд хамрагдахыг эрчимтэй уриалж байна. Манай улсын хувьд наймдугаар сарын 16-наас хойш эрчимтэйгээр 3 дахь тунг хийж эхэлсэн” гэв. 

2

хариулах

Please enter your comment!
Please enter your name here