2020-2021 онд 1300 гаруй зүйл ургамал, 70 гаруй зүйл амьтныг судалгаа болон эдийн засгийн зориулалтаар хил давуулжээ

352

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл санаачлан УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж байна.

2020-2021 оны байдлаар 1300 гаруй зүйл ургамлыг 70 гаруй зүйл амьтныг судалгаа болон эдийн засгийн зориулалтаар ашиглах зорилгоор хилээр гарах зөвшөөрлийг олгожээ. Улсын хилээр гарч буй ургамал, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон зуун сая ам.доллараар хэмжигддэг. 

Гэвч генетик нөөцийг ашиглаад тухайн зах зээлд ямар бүтээгдэхүүн гаргаж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байна. Тиймээс уг хуулийг батлах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here