Л.Энх-Амгалан: Манай улсад цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байна

428

45 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж дуусчээ. Судлаачдын баг сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна.

Боловсролын салбар өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болсон гэж дүгнэжээ. Quote

Тиймээс Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулах, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой ч манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгааг олж харсан нь сурах бичгээ шинэчлэн сайжруулах ёстойг харуулж байна гэж БШУ-ны сайд онцолжээ.

Тайланд тулгуурлан сурах бичгийн журмыг шинэчлэх, сургууль бүрт дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллах юм байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here