ХААН банкны хувьцаа тойрсон наймаанд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн оролцсон уу?

2543

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн хосолсон Хэнтий зүгээс гаралтай улс төрчид өнөөдөр төрийн өндөр дээд албанд заларч байгаагаас хууль хяналтын байгууллага ч Хэнтий зүгийн хүмүүсээр дүүрчээ. Монгол улсын валютын нөөц, мөнгөний бодлогын атгаж байдаг Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Хэнтий аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн гэх дөнгөж 30 шүргэж яваа залуу томилогдсон.

Үүнийг аав нь Хэнтийн тойргоо  “наймаалцсны шагнал” гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч болонгуутаа Г.Дөлгөөн нь “Forbes Mongolia” сэтгүүлийн нүүрийг чимээд зогсохгүй, өөрийн зургаа хотын гудамжаар нэг тавиулав. “Forbes Mongolia” сэтгүүлийг  Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Үүгээрээ  Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь  Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хир ойр байгаагаа харуулав. Гэтэл өнөөдөр “Сахал” Д.Эрдэнэбилэг нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан уу? гэх асуудал нийгэмд ид шуугиан тарьж байна.

Хэрвээ Хаанбанкны хувьцааг хэн нэгэн худалдаж авсан бол Монгол банкны   Хяналт шалгалтын асуудал хариуцдаг, тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний оролцоогүйгээр хувьцаа худалдах зөвшөөрөл өгөгдөх ямар ч боломжгүй юм.. Хаан банкны хувьцаа худалдсан гэх дуулианд Г.Дөлгөөн оролцсон эсэхийг цаг хугацаа л харуулна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here