“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталлаа

359

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 1.45 тэрбум ам.доллар шаардлагатай.

          “Оюутолгой” төслийн холбогдогч талууд болох “Оюутолгой” компанийн ТУЗ, “Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурс” компаниас “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг баталжээ. Үүнд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс гүний уурхайн бүтээн байгуулалтад богино хугацаанд шаардагдах нэмэлт санхүүжилт буюу 75 сая ам.долларыг баталсан байна. Улмаар далд уурхайн бүтээн байгуулалт 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх боломжтой болсон талаар “Туркоиз Хилл Ресурс” мэдэгджээ.

“Туркоиз Хилл Ресурс” компани нэмэлт санхүүжилтийг баталсан нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Якоб Стаушолмтой уулзсаны үр дүн гэж харж байна.

          Нэмэлт 75 сая ам.долларын санхүүжилт батлагдсан ч далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 1.45 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг хөрөнгө оруулагч талын мэдэгдэл дурджээ. Гэсэн сая баталсан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт далд уурхайн бүтээн байгуулалтад нэн чухал ач холбогдолтой байсныг онцолсон байна.

https://turquoisehill.com/investors/news/news-details/2021/TRQ-confirms-approval-of-short-term-increase-in-OT-Underground-Mine-Development-Budget/default.aspx?fbclid=IwAR2i4b7np2mQf71Tb1tsLpher5D4wmZD6BlnMUirVmmRNma_sEf6M_V86eI&cf_chl_captcha_tk=fPladUJ2NaGsvuLbxVvbywSOYO.57x6oCaIyOhRkVrw-1638246680-0-gaNycGzNCKU

хариулах

Please enter your comment!
Please enter your name here