12-р сарын нэгэн бол Дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдөр. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай 322 хүн байна.
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар хэрхэн халдварладаг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөв мэдлэгтэй байх нь энэхүү халдвараас сэргийлэх хамгийн чухал зам юм. ХДХВ/ДОХ-ын халдварлах зам болон урьдчилан сэргийлэх арга замын талаар 15-49 насны таван эмэгтэй тутмын нэг нь (23.3 хувь), эрэгтэйчүүдийн 23.1 хувь нь зөв мэдлэгтэй байгаа ч энэ нь хангалтгүй үзүүлэлт юм.
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах хандлагыг үнэлэх зорилгоор “Хэрэв ногооны худалдагчийг ДОХ-ын халдвартай гэж мэдвэл түүнээс ногоо худалдаж авах уу” гэсэн асуултад эрэгтэйчүүдийн 52.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 54.5 хувь нь ХДХВ-ийн халдвартай худалдагчаас ногоо худалдаж авахгүй гэжээ.
Энэ нь Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байгааг илтгэж байна.