Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
БШУ-ны сайдын өгсөн мэдээллээр, ЕБС-уудыг ирэх 7 хоногт танхимаар хичээллүүлээд, үлдсэн 7 хоногийн хичээлийг цахимаар явуулаад, төлөвлөсөн хугацаандаа 12.18-ндаа хичээлээ амраана.
Харин цэцэрлэгүүдийг 12-р сарын 10-аас хойш Цагаан сарыг хүртэл түр хугацаанд танхимын бус сургалтаар хичээллүүлэх зохицуулалт хийхэрэ төлөвлөж байгаа юм байна.
Мөн их, дэдэ сургуулиуудыг 12-р сарын 10 хүртэлх хичээлийг танхимаар явуулаад, 12-р сарын 10-аас 1-р сарын хоорондох цахимаар өгч болох шалгалтыг цахимаар өгүүлээд, яг танхимаар өгөх шалтгалтуудыг 2-р сарын 1-ээс хойш өгөх зохицууллат тусгажээ.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.