Он цаг биднийг үгүйлээд байна. Ойр ойрхон уулзъя, андууд минь!
Дуучин Б.Эрдэнэхүү “Уулзъя андуудаа” шинхэн уран бүтээлээ 12-р сарын 02-ны өдөр цацлаа. Уг дууны үгийг МУУГЗ Ш.Гүрбазар, аяыг Цэн.Эрдэнэбат зохиож, “RedPoint” студи дүрсжүүлжээ.
Найзуудын нандин холбоог харуулсан уг клипийг одоо хийгдэж буй клипүүдээс огт өөрөөр буюу кино төрлөөр хийсэн байна. “RedPoint” студи өмнө нь “37-р точка” кино зэрэг хэд хэдэн кино бүтээсэн бөгөөд уг клипийг яг киноны зарчмаар мэргэжлийн зохиолч, найруулагч, нүүр будагч, жүжигчдийн өргөн цар хүрээтэйгээр сар гаруйн хугацаанд бүтээсэн байна.
Үндсэндээ уг клип нь багахан хэмжээний уран сайхны кино болсон гэдгийг уран бүтээлчид онцолж байна.