МАН-ын 30 дахь их хурал 09.00 цагаас эхэллээ. Их хурал хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх борлон шинэ бодлогоо батлах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.
Одоогийн Ерөнхйи сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавраас эхлэн намын даргын үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд түүнийг намын даргаар жинхлэх гэж байна.
Мөн тус нам эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх бодлого шинээр боловсруулан мөрдөж, ажиллахаа зарлаад байгаа билээ.
Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Өнөөдрийн хурлаар нийт 9 асуудал хэлэлцэх бөгөөд нэн түрүүнд МАН-ын даргыг жинхлэх асуудлыг хуваарьт оруулжээ. Хамгийн эхэнд Ерөнхйи сайд бөгөөд МАН-ын даргын үүргийг түр орлогч Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-“Одоогоос 100 жилийн тэртээ улс орны тусгаар тогтнол алдагдсан нэн хүнд үед манай намын анхдугаар их хурал хуралдаж байлаа. Эх орноос харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах нь гол зорилт байжээ. Өнөөдөр манай намын 30 дахь удаагийн хурал ч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн амаргүй үед зохион байгуулагдаж байна. Монгол ардын нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдож байна. Эрхэм журмын нөхөд өө 1921 онд С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын эх орончид нэгдэн, Монголын улс төрийн ууган хүчин, Монгол ардын намыг үндэслэн байгуулжээ. Ардын хувьсгалыг удирдаж ялалтанд хүргэсэн, Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30 дугаар их хуралд босож хүндэтгэл үзүүьлье” гэлээ.