Парламентийн бүрэн эрхийн хугацаа 5 жилийг байхыг дэмжжээ

895

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн өргөн барьсан зарим заалтыг дэмжжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг дундын хувилбараар 99 байхаар санал нэгдсэн байна. Харин сонгуулийн тогтолцоо холимог байх бөгөөд 76:23 харьцаатайгаар сонгогдох заалтыг дэмжжээ. Мөн парламентийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байх саналд нэгджээ.

Ингэснээр МАН-ын бүлгийн 62 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг нэгтгэх, зөвшилцөх ажил цэгцэрч байгаа ажээ.

Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү эсвэл ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгээ хэлэлцэж шийдэх  юм.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here