“Бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогсчихлоо. Дээд шүүхийн Иргэний танхимын үйл ажиллагаа таг зогсч хэдэн зуун хэрэг дараастай, хүлээж байна…” хэмээн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мэдэгджээ.
Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 6-р сард зарлиг гарган нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Харин өнөөдрийг хүртэл тэдний орны хүнийг томилоогүй байгаагаас анхан шатны шүүхүүдийн ачаалал нэмэгдэж, ажил урагшлахгүй болжээ.
Тиймээс 17 шүүгчийг шалгаж дуустал шүүхийн үйл ажиллагаа гацаастай хэвээр, хэдэн зуун хэрэг дараастай хэвээр байх нь. Чухамхүү хэзээ шүүхийн үйл ажиллагаа хэвийн болох нь АТГ, Прокурорын байгууллагын хурд болон эрхэм ерөнхийлөгчөөс ихээхэн хамаарах нь.