4447 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

4447 иргэн ипотекийн зээлд хамрагджээ
Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт  4,447 иргэнд 313 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ. Үүнээс 9 дүгээр сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олгосон байна. [su_quote]2019 онд ипотекийн 8 хувийн зээлд нийт 430 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь 2018 онтой харьцуулахад 120 тэрбум төгрөг буюу 40 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.