Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд “Хэлмэгдэгсдийн музей” нэртэй модон байшин байдгийг эрхэм уншигчид мэдэх нь лавтай. Гэвч уг музейн барилгыг дахин засварлах нэрээр нурааж байна. Хаанахын, ямар зөвшөөрлөөр, ямар компани нурааж байгаа нь төдийлөн тодорхойгүй ч өчигдөр орой/2019.10.06/-ны байдлаар нурааж дуусч байна.
Уг модон байшин 1930 онд баригдсан бөгөөд 1931 онд Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн ажиллаж, амьдарч байжээ. Улмаар 1996 оны есдүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг долоон танхимд дэлгэн үзүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 мянга гаруй хүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл, түүх, архив, эд материал уг музейд байдаг гэсэн үг.
Гэвч ийнхүү түүхэн дурсгалт барилгаа амралтын өдрийг далимдуулан нурааж, сүйтгэж байгаад иргэд, олон нийт, нийгмийн сэхээтнүүд ихээхэн харамсан халаглаж буйгаа илэрхийлсээр байна.
Музейг нурааж буй байдал. 2019.10.06
Бид уг мэдээллийг цааш сурвалжлан хүргэх болно.