ЭМД-ын шимтгэл төлөлтийн дутуу саруудаа регистрийн дугаараа хийгээд шалгах боломжтой
Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг. Уг хууль нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж нээгдэх юм.
Та өөрийн ЭМД-ын шимтгэлийн дутуу төлөгдсөн саруудаа Е-Mongolia апплейкэшний Эрүүл мэнд цэснээс хурдан шуурхай, үнэ төлбөргүй шалгах боломжтой.
Даатгуулагч та аливаа эрүүл мэндээс үүдэлтэй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, шимтгэлээ цаг тухай бүрт нь төлснөөр ямар ч гэнэтийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалаараа хөнгөлүүлэн авах боломжтой тул яг одоо шимтгэл төлөлтийн мэдээллээ https://www1.e-mongolia.mn сайтаас шалгаарай.
Мөн та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын вэбсайтаас өөрийн регистрийн дугаараа хийгээд шимтгэл төлөлтийн дутуу саруудаа шалгах боломжтой боллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.