Ажил олгогч хүнийг ажилд авахдаа хөрөнгө, бичиг баримт барьцаалахыг хориглоно

Ажил олгогч хүнийг ажилд авахдаа хөрөнгө,  бичиг баримт барьцаалахыг хориглоно

Зарим компани хүнийг ажилд авахдаа байр, хашаа байшинг нь барьцаалдаг. Хэдийгээр ажил олгогчийн хувьд энэ нь компанид учирч болзошгүй эрсдэлээ хамгаалах зорилготой боловч ийнхүү барьцаалах нь хууль бус үйлдэл юм.

Тэгвэл 2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж байгаа "Хөдөлмөрийн тухай" хуульд ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг хориглоно гэж заасан байдаг бөгөөд ийм зөрчлийг холбогдох газарт хандаж зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.