Б.Энхбаяр: Цар тахлын үеэр 1059 тоглолт, контент бэлтгэсэн зардлыг хаанаас гаргасан бэ?
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний тайлан, биелэлтийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын үеэр 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна. Гэвч үүнийг улсын төсвөөс хийгээгүй гээд байсан шүү дээ. Гэтэл эдгээрийг төсвөөс мөнгө гаргаж хийсэн юм уу. Улсыбн төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн бэ, тодорхой тайлбар авъя" гэх асуудлыг хөндлөө.
Уг асуудалд Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг хариулахдаа:
-“Төсвөөс нэмэлт гаргаагүй. Соёлын яам дэлгэрэнгүй хариулт өгнө” гэлээ.
Харин Соёлын дэд сайд М.Батбаяр:
-Нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрлийн арга хэмжээ байсан. Манай яамнаас 8 контент бэлтгэж, 16 телевизээр 5,2 сая хүнд хүргэсэн. Энэ зардлыг 10 их наядын цогт хөтөлбөрөөс гаргаагүй Ардын хувьсгалыг дэмжих зардлаас 980 сая төгрөг гаргаж зарцуулсан, гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.