2019 оны 10-р сарын 4-нөөс 8-ны хооронд 6 дүүргийн 61 өрхийн 122 иргэн угаарын хийн хордлогод өртжээ. Үүнээс 58 иргэн нь хүлээн авахаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө аван гэртээ харьжээ. Харин 11 иргэн угаарын хийнд хордсон оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Мөн 6 иргэн угаарын хийнд хордсны улмаас гэртээ нас барсан байна.