ИНДОНЕЗИ улс нүүрсний экспортоо зогсоосноор ,БНХАУ-д нүүрний үнэ дахин дэлбэрэлт үүсгэн өсөх үү ?

322

           

Европ тивд Оросын байгалийн хийн асуудал эрчим хүчний хямрал дагуулсаар л байна. Дэлхийн зүүн хагаст хамгийн том нүүрс экспортлогч Индонези улс өөрийн дотоодын нүүрсний хангамжийг зохицуулах үүднээс нүүрсний экспортоо нэг сарын хугацаагаар зогсоосон тухайгаа мэдэгдлээ.

Индонези улс нь одоогоор дэлхийн хамгийн том эрчим хүчний нүүрс ханган нийлүүлэгч улс юм. Зөвхөн 2020 онд гадаад улс уруу ойролцоогоор 400 сая тонн эрчим хүчний нүүрс экспортлосон байна. Үүний зэрэгцээ  БНХАУ Австралиас нүүрс импортлохоо зогсоосноос хойш маш хурднаар Австралийн нийлүүлдэг нүүрсний квотыг дүүргэн, БНХАУ-ын хамгийн том нүүрс импортлогч улс болж чадсан.

2021 оны 1 сараас 11 сар хүртэл БНХАУ Индонези улсаас 176сая тонн эрчим хүчний нүүрс импортлосон нь өнгөрсөн онтой жишихэд 62 сая тонноор нэмэгдэж, 54 хувиар өссөн бөгөөд БНХАУ-ын нүүрсний импортын нийт хэмжээний 75 хувийг дангаараа эзэмшигч болоод байна.

Хэрвээ ийнхүү их хэмжээний нүүрсний импорт тасалдах мэдээлэл нь БНХАУ-ын нүүрсний зах зээл дээр өнгөрсөн жилийн сүүлийн хагас жилд болсонтой адил нүүрсний үнийн дэлбэрэлт адил өсөлт үүсэхэд гайхаад байх зүйлгүй бололтой.

Гэхдээ энэ үнэхээр үнэн гэж үү?

2021 оны 12 сарын 31-ний өдөр, улсын бүх чухал байгуулагууд жилийн эцсийн бэлтгэл ажилдаа орж, шинэ жилийн баярын амралтаас Хаврын баяр /Цагаан сар/-ын бэлтгэл эхэлж байхад Хөгжил, шинэтгэлийн хорооноос гэнэтхэн яаралтай албан бичгээр энэ нэгдүгээр сард бүх улсын нүүрсний нийлүүлэлтээ тогтвортой байлгахыг шаардлаа.

БНХАУ-ын засгийн газар Индонезийн экспортоо зогсоох мэдэгдэлд аль хэдийн бэлтгэл хангасан гэж хэлж болохоор байна.

2021 оны 1 сараас 11 сар хүртлэх  БНХАУ гадаадаас нүүрс импортлосон орнуудын хувь хэмжээ

  1. Монгол лс                  1хвь
  2. Коломби улс              1 хувь
  3. Австрали                    2 хувь
  4. Өмнөд Африк            3 хувь
  5. Филиппин                   3 хувь
  6. ОХУ                            15 хвь
  7. Индонези                   75 хувь

Ийнхүү 2021 оны сүүлчийн өдөр Хөгжил шинэтгэлийн хорооны тусгай мэдэгдлээс хамааран, БНХАУ-ын зах зээл дэх нүүрсний урьдчилсан төлбөрт арилжаа зогслоо.

Эх үүсвэр: https://www.163.com/dy/article/GSPO3OMH05421TSD.html

хариулах

Please enter your comment!
Please enter your name here