Дорнод аймгийн Чойбалсан хотын цахилгаан станцын өргөтгөлийн шав тавилаа

438

Дорнод бүсэд сүүлийн жилүүдэд газрын тос тэргүүтэй уул уурхайн олборлолт эрчимтэй хөгжиж байгаагаас цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсч, өнөөдөр Дорнодын цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласан ч өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүйд хүрчээ.

Тиймээс Чойбалсангийн цахилгаан станцыг 50 мегаваттаар нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлыг эхлүүлээ.

Чойбалсан хот дахь Дорнод бүсийн эрчим хүчний систем  төрийн өмчит компани 1967 онд анх 36 мегаваттын хүчин чадалтай байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус бүсэд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг дийлэхгүй болжээ. Зарим аж ахуйн нэгж эрчим хүчний хүрэлцээгүйгээс болоод үйл ажиллагаагаа өргөтгөж чадахгүйд хүрчээ.

Дорнодын цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх асуудал сүүлийн 10 жил яригдаж, хэд хэдэн Засгийн газар дамжсан ч ажил хэрэг болоогүй. Тиймээс газрын тосны олборлолт болон уул уурхайг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд төлөвлөж буй бүтээн байгуулалтуудыг хийхийн тулд Чойбалсан дахь станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг ийн эхлүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг 18 сарын хугацаанд хийхээр төлөвлөжээ.

Цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөснөөр  газрын тосны олборлолт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулахад хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here