Төсөвт хяналт тавих ёстой Аудитынхан өөрсдөө татвар төлөгчдийн мөнгийг хэдэн арван саяар нь хувааж авчээ

349

Үндэсний аудитын газрын, газрын дарга өөртөө 30 сая, ажилчид нь 10 сая төгрөг авахыг татвар төлөгчид зөвшөөрнө гэж үү? Улс төрчид “Богд зонховагийн хөшөө”-г 32 тэрбумаар барих төсөв баталж, дураараа дургиж байхад түүнийг хянаж, болиулах үүрэгтэй газар нь төрийн аудитын байгууллага байсан. Төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх үүрэгтэй АУДИТ гэх чухал байгууллага өнөөдөр “дампуурчээ”.

Төсвийн нүд чих болсон энэ газарт хамгийн шилдэг мэргэжилтнүүд ажиллах ёстой атал өнөөдөр улс төрчдийн шахааны хүмүүсээр дүүрсэн. Орон тоо нь огцом өсч 100 гарч, байрандаа ч багтахгүй болж, өөр газар түрээслэх болжээ. Үндэсний аудитын байгууллага нь УИХ-ын харьяа байгууллага. Гэсэн атал УИХ-ын гишүүд болоод албан тушаалтнуудын эхнэр хүүхэд, хамаатан саднуудын өдөр өнжүүлэх газар болжээ.

Саяхан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хэл амтайхан томилогдсон жүжигчин Н.Ононгийн эхнэр Я.Сарансүх нь Үндэсний аудитын газрын нэг орлогч дарга бол нөгөө орлогч дарга нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хүн байна. Quote

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн төрсөн ахын хүүхэд Сургалт хариуцсан шинжээчээр, УИХ-ын Тамгын газрын дэд даргын эхнэр Бундхорол гэгч Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байх жишээтэй. Ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүст аудит хийх ЧАДАМЖ байтугай СЭТГЭЛ ч байхгүй нь мэдээж. Аудитын ажлаа хийхгүй байх нь тэдэнд чухал бололтой. Гүйцэтгэлд аудит хийнэ гэдэг бараг л тухайн салбарын шинжлэх ухааны бүтээл гаргах хэмжээний мэдлэг, чадвар, туршлага шаарддаг ажил.

Хамгийн ноцтой нь төрийн нүд чих болж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж, хэмнэх үүрэгтэй Үндэсний аудитын газрынхан төсвийн их хэмжээний мөнгийг “ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх ” нэрийн дор өөрсдөө хувааж авчээ. Үндэсний аудитын газрын нэг газар нь гэхэд 80 сая төгрөг хувааж авснаас газрын дарга нь өөртөө 30 сая төгрөг авч, үлдснийг нь 4-5 хүндээ 10 орчим саяар нь хувааж өгчээ. Quote

Үндэсний аудитын газар дотроо 10 газартай гэж тооцвол ТЭРБУМ орчим төгрөгийг өөрсдөдөө зүгээр л хувааж авсан байх жишээтэй. Аудитын байгууллага ажлаа хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүйнхээ төлөө авч байгаа ШАГНАЛ арай биш биз дээ.

Үүнд тайлбар хийхийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатаас татвар төлөгчид шаардах хэрэгтэй!!!

Татвар төлөгчдийн мөнгийг буцааж өгөх ёстой!!

Сэтгүүлч Б.Отгон 2022.01.16

хариулах

Please enter your comment!
Please enter your name here