Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилох асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.