ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулга, харин МХЕГ-ын даргаар ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандоржийг томилно

ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулга, харин МХЕГ-ын даргаар ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандоржийг томилно

БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилсонтой холбоотойгоор зарим албан тушаалтнуудыг өөр хооронд нь сэлгэж томилох асуудал үүсчээ. Албан тушаалтнуудыг сэлгэн томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

ШӨХТГ-ын даргаар одоогийн МХЕГ-ын дарга Т.Гантулгыг томилох бол МХЕГ-ын даргаар одоогийн ХЗДХЯ-ны ТНБД арга Б.Баасандоржийг томилогдохоор ярьж байгаа аж.

Харин ХЗДХЯ-ны ТНБД-аар тус яамны газрын дарга П.Сайнзориг дэвшин ажиллах бол орон тоо нь суларсан БОАЖ-ын дэд сайдаар Сангийн яамны газрын дарга Г.Түвдэндоржийг, ТНБД-аар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Болормаагийн аав А.Энхбатыг дэвшүүлэн ажиллуулахаар яригдаж байгаа аж.

Уг томилогоотой холбоотой мэдээллийг 14:00 цагаас танилцуулах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.