МХЕГ-аас гарал үүсэл тодорхойгүй, ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарал үүсэл тодорхойгүй, ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөж байна.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Е.Цэндсүрэн:
“Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын ажлын байранд үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ, баталгаатай, зориулалтын савлагаа боодолтой хэвийн боовыг худалдан авахыг зөвлөж байна.
MNS 0461:1981 стандартад зааснаар хэвийн боовыг 75 хэмийн агаарын харьцангуй чийглэгтэй, +20-оос доошгүй хэмтэй орчинд 15 хоног хадгалж хэрэглэж болно” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.