Өвдсөн үедээ листээ цахимаар авах боломжтой болжээ. Листийг цахимжуулсан 4 хоногийн дотор 687 цахим лист бичигдсэн байна.
Хөдөлмөрийн чадвар түр алдалт, Жирэмсэн, амаржсны тэтгэмжийг олгох үе шатыг хөнгөвчилж жилд 1 тэрбум төгрөг хэмнэхээс гадна 300 мянган хүнд цаг зав, үйл ажиллагааны хэмнэлт үүсгэж байна гэж дүгнэжээ.
2021 оны хувьд 65 мянган эх төрөхөөс өмнө ба дараа лист бичүүлж авсан. Харин 180 мянган хүн Хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж авсан байна.Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувьд өмнөх оноос 66 мянган хүнээр илүү байсан нь Ковидын өвчлөлтэй холбоотой ажээ.