Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны улсын 11 дэх  удаагийн зөвлөгөөн боллоо

793

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны улсын 11 дэх  удаагийн зөвлөгөөнийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгууллаа.

Зөвлөгөөнд эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн/ХАБЭА/ болон техникийн хяналтын инженер, дотоод аудитор, ерөнхий нягтлан бодогч зэрэг салбарын 33 байгууллагын нийт 135 хяналтын ажилтан оролцлоо. 

Хяналтын ажилтны уг зөвлөгөөнийг Эрчим хүчний яам, ДБЭХС ТӨХК хамтран зохион байгуулсан бөгөөд энэ удаа өмнөх зөвлөгөөнөөс гарсан уриалга зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, салбарын хяналт шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдал, дотоод аудитын үйл ажиллагаа ба цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцжээ.

Мөн байгууллагууд ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийж байгаа арга туршлагуудаа хуваалцаж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй техник технологийн шинэчлэл, шинэ санал санаачлагаа танилцуулсан юм.

Энэ удаагийн 11-р зөвөлгөөнд шилжин явах цомыг шинээр хийсэн ДБЭХС ТӨХК-нд хуучин цомыг дурсгаж хадгалууллаа. Улмаар 2020 оны 12 дахь хяналтын ажилтны зөвлөгөөнийг  “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зохион байгуулахаар шилжин явах цом, тугийг гардан авлаа.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here