Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж 2-р сарын 14-өөс эхлүүлэхээр шийдвэрлэлээ

Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж  2-р сарын 14-өөс  эхлүүлэхээр шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаан:

Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж ирэх 2-р сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.Сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2-р сарын 14-нөөс эхлүүлнэ.

Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЕрөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2-р сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдвал тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ.

2-р сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ болон Их , Дээд сургууль мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг 2-р сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. 2-р сарын 28-наас танхимаар хичээллэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.